ADONIS

Ýìç¿é÷ îþóòíû ADONIS êëóá

Шахмал хлораминаар ариутгалын уусмал бэлтгэх заавар

2009-11-07 12:38

Шахмал хлораминаар ариутгалын уусмал бэлтгэх заавар

 

 

 

 

 

 

 Зориулалт

Уусмалын хувь

1 литр усанд

10 литр усанд

Гар ариутгах

 0,5%

 10 ш

100  ш

 Сав, алчуур ариутгах

1,0%

 20 ш

200 ш

 Шал, суултуур, угаалтуур ариутгах

3,0%

 60 ш

600 ш

Шахмал хлорамины хэмжээ: 1 ширхэг - 0,5 гр

Эх сурвалж: Эмийн мэдээлэл 2008.02

Бид сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анагаах болон бусад шинжлэх ухаанд хлор
агуулсан нэгдлийн итгэмээргүй үр дүнг харж, өнөөг хүртэл түүнийг сайн халдваргүйжүүлэгч
бодис хэмээн үзсээр байна.  Эмнэлгийн практикт хамгийн өргөн хэрэглэдэг хлор агуулсан нэгдэл
бол хлорамин Б юм.

Хлорамин Б

Нэг. Ерөнхий шинж чанар

Хлорамин Б нь галоген ба галоген агуулсан ариутгал халдваргүйтгэлийн бодисын бүлэгт ордог. Химийн олон улсын нэршил нь Chlorazene, Chlorogenium, Neomagnol, Tochlorine, Tolamine.

Химийн ерөнхий томьёо нь RSO2NH2R. 

Хлорамин нь дотроо моно ба дихлорамин гэж ангилагдана. Хэрэв нэг атом устөрөгч хлороор халагдсан
бол моно, хоёр атом устөрөгч халагдсан бол дихлорамин гэж нэрлэдэг. Монохлорамин усанд сайн уусдаг бөгөөд ариутгалд өргөн хэрэглэнэ. Харин дихлорамин нь усанд муу, харин органик уусгагчинд сайн уусах тул ихэвчлэн аж үйлдвэрийн практикт хэрэглэнэ. Хлораминыг мөн Б, Т гэж ангилна. Халдваргүйтгэлд хлорамин Б –г өргөн ашиглана. Т хлорамин усанд муу уусдаг тул ариутгалд хэрэглэдэггүй. Хлорамин Б дотроо натрийн давс, парабензол, сульфохлорамид агуулсан цагаан шаргал өнгөтэй, өвөрмөц үнэртэй талст бодис. Халдваргүйжүүлэх гол үйлчилгээ үзүүлэгч идэвхитэй хлор 26-28% агуулна. Хэрэв хадгалалт буруу бол идэвхитэй хлороо улиралд 3%-аас багагүйгээр алддаг. Идэвхитэй хлор нь 16% хүртэл буурвал ариутгал халдваргүйтгэлд хэрэглэхгүй. Хлорамин Б нь нунтаг шахмал байдлаар савлагдсан байх ба шахмал нь хадгалалт удаантай, идэвхитэй хлороо бага
алддаг сайн талтай. Манай улсын эмнэлгийн практикт БНХАУ, ОХУ-аас импортоор орж ирж буй
монохлорамин Б хэрэглэж байна.

Хоёр. Хэрэглэх арга
Хлорамин Б-ын уусмалыг халдварласан шарх, түлэнхий, гар халдваргүйжүүлэх, металл ба металл бус багаж хэрэгсэл, өвчтөний ор дэвсгэр, хөнжил, хоолны хэрэгсэл, өрөө тасалгаа болон сүрьеэ, иж балнад, холери, улаан эсэргэнэ, сахуу, ханиад томуу зэрэг өвчтэй хүмүүсийн цэр, нус, шүлс, өтгөн ялгадсыг халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ.
Хлорамины 0,25-0,5%-ийн уусмалыг салст бүрхүүл угаах, халдварласан шарх, гар халдваргүйжүүлэх, 1-2%-ийн уусмалыг эмнэлгийн үзлэгийн металл болон металл бус багаж хэрэгсэл, 1-5%-ийн уусмалыг халдварт өвчтэй хүмүүсийн асаргааны хэрэгсэл, өвчтөний цэр, нус, өтгөн ялгадас халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ.
Хлорамин Б нь усанд сайн уусдаг тул ариутгалд халдваргүйтгэлд хэрэглэхийн өмнө бэлтгэнэ. Хлорамин Б нь хэрэглэх тун хэмжээ, хугацааг зөв баримталсан тохиолдолд эд материалын үндсэн шинжийг алдагдуулахгүй, цайруулах нөлөө үзүүлэхгүй төдийгүй багаж хэрэгслийг зэврүүлж, өнгийг хялбар алдуулахгүй.

Хүйтэн усанд ч найруулж болох боловч 50-60 хэмийн дулаан усанд найруулахад идэвхи нь улам
сайжирна.Хлорамин Б нь нян устгах чадвар өндөртэй бөгөөд түүний 0.25-10% хүртэл концентрацийн
уусмалыг хэрэглэнэ. Гол төлөв 0.5-1-3% уусмалыг хэрэглэдэг. Түүний нян устгах чадварыг нэмэгдүүлэхийн тулд давсны, хүхрийн, азотын хүчлийн аммон зэргийг идэвхижүүлэгч болгон
нэмж хэрэглэж болно. Гэхдээ идэвхижүүлсэн хлорамин Б уусмал идэвхитэй хлороо хурдан
алдах тул зөвхөн хэрэглэхийн өмнө л найруулж хэрэглэнэ.
Хлорамин Б нунтгийг бөглөөтэй хүрэн өнгийн шилэн сав, цаасан уут, хар давирхайгаар доторлосон модон болон төмөр саванд нарны шууд гэрэл, чийгнээс тусгаар хуурай газар хадгална. Урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллага, сургууль, цэцэрлэг, хүнс үйлдвэр үйлчилгээний газруудад мөн хэрэглэдэг.
Хлорамин Б уусмалыг арчиж, шүршиж хэрэглэхээс гадна хуурайгаар хэрэглэнэ. Хлорамин Б хэрэглэх хэмжээ, хугацаа зэрэг нь халдваргүйжүүлэх гэж буй зүйлийн онцлог, бохирдол, үүсгэгчийн тэсвэрлэх чадвар зэргээс шалтгаална.

Гарах гаж нөлөө:
Концентраци өндөртэй хлорамин Б уусмалыг дахин давтан хэрэглэхэд салст бүрхүүл, арьсыг
цочроох, амьсгал боох, нулимс асгарах, нүд аргах хуурайших, арьсаар тууралт гарах зэрэг шинжүүд илэрч болно

 

Like | Ангилал : Эрүүл мэнд | Нийтэлсэн : boljmor | Уншсан (173) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл